Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
30, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 1 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 01-р сарын 01-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31 болон 1-р сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна.