8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ: Шинэ оны эхэнд ямар асуудлыг хэлэлцэх вэ

2016-12-30 14:32:52

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх 7 хоногт байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийн хуваарийг гаргав.

Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон байна.

Мөн гадаад харилцаатай холбоотой Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж иржээ.

Харин чуулганы баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх аж.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment