8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сугарын хүү С.Цогийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгасан уу

2016-12-30 14:50:00

Эрүүгийн цагдаагийн Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэс мансууруулах төрлийн бодис хилээр оруулж ирдэг худалдан борлуулдаг, хэрэглэдэг 40 гаруй гишүүнтэй бүлэглэлийг илрүүлж, баривчилжээ. Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлж үйлдэл дээр нь барьж, саатуулсан байна.

Тодруулбал, манай улсын иргэн И гэгч нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох "Мөс" нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригдсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа ба сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогийг мөн Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис дахин хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “С.Цогийг дахин мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад цагдаад баригдаж, шалгагдаж байна гэх худал, ташаа мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарсан. Одоогоор цагдаагийн байгууллагад С.Цогийг эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан зүйл байхгүй” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн.
Хэний хүү байх нь хэнд хамаатай юм. Ялыг нь өгөөд шоронд нь хий. Сугар ч гэсэн ТӨ дарга бхдаа дэнтэй дунтай цэцэд шургалсан. Сугарыг дахин шалгаж хүүтэй нь цуг ял өг.
2016/12/31 59.153.114.65
Иргэн
Эцэг хүү 2-г хамтаар нь шорон руу нь явуулаач эцэг нь гэж албинтсан новшоор монгол төр дутахгүй шүүх хар тамхичинд 2 жил дахин өгөхииг харцгаая монголын шүүх ялзарсан иим новшнууд сугар шиг хог шаар
2016/12/30 202.9.40.73
Irgen
Za zavaan yumnuud Sugar chi har tamhichin huugee hedii hurtel nuuh ve? dee tertei tergui Sugariin Huu Tsog har tamhichin mongoliin zaluu ueiig horduulj yavaa onts ayultai gemt heregten!!!!!!!!!!!!!
2016/12/30 202.9.40.31