Хөдөө орон нутагт 25 настай эрэгтэй галт тэргэнд мөргүүлж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Ширээговь сумын 2-р багийн нутаг Төмөр замын 21-р зөрлөгт галт тэрэгний холбогч, найруулагч ажилтай Сүмбэр сумын харьяат иргэн Б сэлгээ хийж байгаад галт тэргэнд мөргүүлж нас баржээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Т.Энхэлээ