Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн боох тохиолдол ихээр гарч байгааг мэргэжлийн хяналтаас анхааруулж байна. Тухайлбал МХЕГ-ын байцаагчид Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь эхийн 5Д байрлах “Янгир хайрхан” ХХК-ийн “Хан хөхий” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүр нь хадгалах хугацаа хэтэрсэн, савлагааны битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүнүүдийг бэлэгний уутанд савласан, мөн хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн байна.