Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан энэ долоо хоногийн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн байх төлөвтэй.
Баруун аймгуудын нутгаар 1-нд зарим газраар, 31,2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-30нд Алтайн уулсаар, 1-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хагаст, 1-2-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 30-31,2-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд зарим газраар 14-16/с хүрч ширүүснэ. 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна
Говийн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 27,31-1-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 26-28-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулхан байна