8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайлсан адуунуудаа буудаж алсан ноцтой хэрэг гарчээ

2016-12-31 10:13:57

Төв аймагт адуу буудаж алсан ноцтой хэрэг гарчээ. Торуулбал, хулгайч нар бэлчээрт явсан мал буудаж, гэдэс дотрыг нь газар дээр нь орхиод, мах, арьс, ширийг нь аваад явсан хэргийг тус аймгийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа юм байна. Уг хэрэг энэ сарын 23-ны өдөр гарчээ. Хэргийг Улаанбаатар хотын харъяат 4-5 хүн үйлдсэн аж. Тэднийг Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт мал хулгайлсан байж болзошгүй байгаа ажээ. Одоогийн байдлаар дээрх этгээдүүд 12 удаагийн үйлдлээр 40 гаруй бог мал хулгайлсан нь тогтоогджээ. Тухайн этгээдүүд мал хулгайлахдаа бүртгэл, албан ёсны бичиг баримтгүй ТОЗ-8 маркийн буу галт зэвсэг ашигласан нь тогтоогдсон байна. Хулгайн хэргийг үйлдсэн этгээдүүд буу, машинаа тусгайлан тоноглосон байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Өөрсдийг нь буудаж ал.Иймэрхүү юмнуудын үр хойч үе нь нүглийг нь үүрэх гэж хичнээн зовох бол, хөөрхийс
2016/12/31 202.126.89.176
humuys min dee
uheh vaisan araatnuud yumaa, iim bhad yaj uudluh cee dee! taavaara belchij yavaad hulduj uhsen n deer baij dee, yasan ch hargis hertsgii boloov dee
2016/12/31 202.9.42.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6