Канадад хэдэн арван тээврийн хэрэгсэл оролцсон нийтийн осол болсноос 15 хүн хохирсон тухай тус улсын CBS телевиз мэдээллээ.
Хэвлэл мэдээгээр, олон машин мөргөлдсөн осол Онтарио мужийн хурдны зам дээр халтиргаа гулгаанаас үүдсэн аж. Томоохон осол гарахад хүргэсэн зүйл нь замын мөстөлт хэмээн албаныхан ч тэмдэглэсэн байна.
Ослын улмаас янз бүрийн ноцтой гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн 15 хүний биеийн байдал аюулгүй байгаа аж. Онтариогийн авто замын цагдаагийн алба уг осолтой холбоотой 70 гаруй өргөдөл хүлээн авчээ.