8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ- ын барилгын компаниуд хуучин байруудын их засварын ажилд тусална

2015-12-20 14:00:00

50-60 жилийн настай хуучин орон сууцны барилгуудыг засаж, дулаалхаар бэлтгэж байгаа ажээ. Улаанбаатар хотын хэмжээнд хуучны Зөвлөлтийн барилгачдын барьсан нийт 1077 орц бүхий орон сууцны барилга байдаг юм байна. Тэгвэл орон сууцны байруудыг засч, дулаалах ажлыг 3, 4 дүгээр хорооллоос эхлэхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.
 
Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьсан гэдэг утгаараа ОХУ- ын барилгын компаниуд хуучин байруудын их засварыг хийхэд хамтран ажиллахаар тохирсон. Нэгдүгээрт, анх барьсан технологийг нь сайн мэднэ. Хоёрдугаарт, яг ийм барилгуудыг засах, дулаалах ажлыг гүйцэтгэх арвин туршлагатай. Тиймээс Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн 10 дугаар сард Новосибирскийн барилгын компаниудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байна.
 
Нарийвчилсан судалгаануудыг ч хийж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны 43 дугаар байранд л гэхэд өнгөрсөн намар Орон нутгийн хөгжлийн сангийн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хөөсөнцөртэй гаднах фасадны дулаалгыг нь хийж өгчээ. Хуучны угсармал барилгуудын хананы завсраар сийгэхээс эхлээд дулаан алдалт их учраас ийм хэлбэрээр дулаалах, дулааны шугам сүлжээг нь солих шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Блокоор нь буюу орцоор нь тооцвол Улаанбаатар хотын хэмжээнд засч, дулаалах шаардлагатай 1077 блок байдаг байна. Хэрвээ засч, дулаалах санхүүжилтийг нь шийдчихвэл орон сууцны барилгуудын дээвэр, ханыг дулаална. Цонх болоод дулаан дамжуулах шугам хоолойг нь ч солих, шинэчлэх ажил хийгдэх юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
хуучны байруудаас авий байз
2015/12/21 103.17.108.42
зочин
Аятайхан сонсогдож байна шүү.
2015/12/21 103.17.108.42
зочин
Новагийн барилгачид цонх солих бол ямар чанартай сийгэлтгүй жинхэнэ утгаар нь хийнэ шүү. Эхний ээлжинд хуучны угсармал барилгуудыг хурдан засвар хийвэл айл бүр тав тухтай байх боломж бүрдлээл гэсэн үг.
2015/12/20 103.17.108.42