Дэлхийн хамгийн өндөр гацуурыг Шри Ланкад босгожээ. Тус гацуурын өндөр нь 73 метр юм байна. Уг гацуурыг 600 мянган диод чийдэнгээр чимэглэж, оройд нь зургаан метр өндөр таван хошуу хатгажээ. Нэлээд өндөр өртгөөр гацуур босгосныг нутгийн иргэд шүүмжилж байгаа аж. Энэхүү гацуурыг босгоход 80 мянган ам.доллар зарцуулжээ.
Дэлхийн хамгийн өндөр гацуур
2016-12-31 14:30:00