8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: "Алтан сарнай" 2016 оны наадмын шилдгүүд

2017-01-01 11:10:00

16 дахь удаагийн “Алтан сарнай”-н эзэд тодорлоо. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд “Алтан сарнай” наадмын шагналтнууд шалгардаг.

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос энэ наадмыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийнх 16 дахь удаагийнх юм.

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбараас шилдгийг шалгаруулдаг “Алтан сарнай”-н эздийг дараах төрлөөр шалгарууллаа.

НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМЫН ЭЗЭД

Нийгмийн ардчиллын төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан залуучууд, хамт олонд Монгол Ардын Намын даргын нэрэмжит шагналыг олгодог. Өөрөөр хэлбэл, нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомыг Доржпаламын Ганзориг хүртлээ.

Мөн энэ үйлст хувь нэмэр оруулсан баг хамт олныг намын даргын нэрэмжит шагналаар шагнадаг. Энэ шагналыг

  • Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багийнхан хүртсэн юм.

СПОРТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: МӨНХЧАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ

Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга, Залуучуудын  дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг “Алтан сарнай 2016” анхны эзэн боллоо. Тэрбээр "Рио 2016" оны олимпийн их наадамд шагналт VIII байрт шалгарч бахдам амжилт үзүүлсэн билээ. М.Анхцэцэг Риогийн дэвжээнд огцом өргөлтөөр 106кг, түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж дэлхийн шилдэг найман тамирчны тоонд багтсан. Түүний амжилтыг бусад улс орон тэрбумаар үнэлж, өөрсдийн тамирчин болохыг ч урьж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЦ ОНЦЛОХ ХҮН: ХАРАНГА ХАМТЛАГ

27 жил монголын ард түмний сонорыг мялаасан Харанга хамтлаг салбарынхаа онцлохоор тодорч, Алтан сарнайн эзэд боллоо. 1989 онд Драмын театрын дэргэд Харанга хамтлагийг байгуулж байжээ.

ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС, ХҮМҮҮЛЭГИЙН ОНЫ ОНЦЛОХ: ГОНЧИГИЙН УНДАРМАА

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Гончигийн Ундармаа энэ жилийн Алтан сарнайн эзэн боллоо. Тэрбээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд өнгөрсөн даваа гарагт тав дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгсөн билээ. Г.Ундармаа шагнал гардах үеэрээ “Маш их баярлалаа. Өмнөх ажлаа хариуцлагатай чамбай, үнэнч хийх юм бол улс орон хөгжинө гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Миний хувьд хамгийн түрүүнд анзаарагдсан салбар бол эрүүл мэнд байлаа. Хүүхдүүд, эмч нар тухтай орчинд тайван ажиллах ёстой.Тав дахь эмнэлгээ тохижуулж өгсөн. Хүнийг эмчилж, эдгээж чадахгүй ч сэтгэлийг нь эмчлэе гэж боддог юм хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: САЙНБУЯНГИЙН АМАРСАНАА

“Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрбээр 1992-2000 онд     АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Тэрбээр уул уурхайн салбарыг хөгжүүлж, өндөр түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлж уг шагналыг олгосон гэж ойлгож байгаагаа хэлсэн юм. Түүний шагналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

НИЙГЭМ, УЛСТӨРИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН: ЦЭНДСҮРЭНГИЙН САНДУЙ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй энэ удаагийн шагналын эзэн боллоо. Тэрбээр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн Монгол Ардын Намын даргын үүрэгт ажилтай. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан НИТХ-ын дарга болсон түүнийг энэ удаагийн онцлох хүнээр нэрлэснээ шагнал гардуулах үеэр хэлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment