АНУ, Их Британид ажиллаж амьдардаг монголчуудын ихэнх нь гоо сайхны салон, маникюр, педикьюр буюу гар, хөлийн хумс засах чиглэлээр мэргэшин орлогоо олдог аж. Тэгвэл Их Британид ажиллаж амьдардаг монголчуудын ажилладаг гоо сайхны салонууд оны өмнөхөн Цагаачдын албаны шалгалтад өртжээ. Цагаачдын алба хумсны гоо заслын 300 гаруй салонд шалгалт хийж, хууль бусаар ажиллаж амьдарч байсан 97 хүнийг баривчилсан талаар trtworld.com цахим сонин мэдээлсэн байна. Эдгээр хууль зөрчсөн салоны эздэд хариуцлага тооцохоос гадна баривчлагдсан иргэдийг албадан нутаг буцаахаас болжээ.