НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛ АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал авах иргэд цахим төлбөрийн ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд өнөөдрийн дотор амжиж дараах тохиргоог хийх ёстой аж.
EBARIMT.MN ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС ТОХИРУУЛАХ
Та код, нууц үгээ мартсан бол "ХУВЬ ХҮН/НЭВТРЭХ “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу" гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгох юм байна. Ингэхдээ овог нэрээ криллээр бичих, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй аж.
Харин үнэн зөв оруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө болон НӨАТ-ын буцаан олголтоо хугацаанд авна.
Тодруулбал, хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23.59 цаг хүртэл хэвлэгдсэн баримтуудаа 2017 оны эхний ажлын тав хоногт e.barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингээд ГТМТТ, УТҮГ нь 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан авалтын мэдээллийг хувь хүн бүрээр нь гаргаж, ТЕГ-ын орлогын газарт ажлын тав хоногт багтаан илгээж, ТЕГ мэдээллийг ажлын 9 хоногийн дотор хянан баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Ингэснээр Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүн, албан байгууллагын бүртгүүлж, баталгаажуулсан данс руу НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг шилжүүлэх ажээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг http://butsaalt.ebarimt.mn/-ээс аваарай.
НӨАТ-ын урамшууллаа хэрхэн авах вэ...