8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркэд террорист халдлага гарч 38 хүн нас баржээ

2017-01-01 10:33:52

Шинэ жилийн баяр тэмдэглэж байсан Истанбулын шөнийн клубт Санта Клаусын өмсгөлтэй этгээд гал нээж 35 хүний амийг хөнөөжээ. Энэ үеэр 40 орчим хүн шархдуулсан байна. Гэмт этгээд клуб руу нэвтрэхээсээ өмнө цагдаа, энгийн хүмүүсийг алсан бөгөөд дараа нь баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээжээ.

Мөн тус хотын захирагч Васип Сахин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг илрүүлээгүй байгаа ч “террорист халдлага” гэж тодорхойлсон аж.

Зэвсэгт этгээд Истанбулын Ортакой дүүргийн Рэйна шөнийн клубт 01:45 цагийн үед нэвтэрсэн бөгөөд энэ үеэр клубт нийт 700 орчим хүн баярлаж байжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Араб хэлээр ярьж байсан байна. 

Эх сурвалж: BBC 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл