Шинэ жилийн баярын ширээг бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Нийслэлд гарын арван хуруунд багтахаар тоотой хэдэн бялууны төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг газрууд бий. Эдгээрээс иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлэх дуртай “Жүр Үр” бэйкэри олон худалдан авагчийн урмыг хугалжээ.
Тодруулбал, “Жүр Үр” компаниас бялуу худалдан авсан хэд хэдэн иргэд өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлсэн байна. Учир нь тус компаниас худалдан авсан бялуу чанар муутай, хөгцөрсөн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэд хэдэн огноог давхарлан наасан зөрчилтэй байсан байна. Ийнхүү “Жүр Үр” компани чанарыг шаардлага хангаагүй бялууг худалдаанд гаргаж, худалдан авагчдаараа тохуурхжээ.
Ийнхүү хэрэглэгчдэд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчдийг хуурсан аж ахуйн нэгжид мэргэжлийн байгууллага ямар хариуцлага хүлээлгэх нь сонин байна.
Сэрэмжлүүлэг: “Жүр үр" компани хөгцөрсөн бялуу худалдаалжээ
2017-01-01 11:10:00