Шинэ оны босгон дээр “DOZ entertainment”-ын жүжигчин А.Мөнгөнзул ЭХЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсийг баярлуулжээ. Тодруулбал жүжигчин А.Мөнгөнзул тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа 50-н хүүхэд, хүүхдээ сахиж байгаа 50-н эцэг эхийг баярлуулсан байна. Тэрбээр энэ талаар "Хүн бүхэн гэртээ баярлаж байхад, эмнэлэгт байгаа хүмүүс баярлаж чадахгүй болохоор 2 хүүхдээ аваад эх нялхас дээр очиж 50-н хүүхэд, хүүдүүдээ сахиж байгаа 50-н ээж, аавыг баярлууллаа. Cэтгэл үнэхээр сайхан байна“ хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
А.Мөнгөнзул ЭХЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсийг баярлууллаа
2017-01-01 12:00:00