Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй болох дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Хуулийн зохицуулалтын дагуу бол 2015 оны есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх ёстой байсан ч тогтоохгүй байсаар 2016 он хүрээд байсан юм. Харин 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм.
Өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянга болов
2017-01-01 12:09:00