8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллын шөнийн цахилгаан үнэгүй боллоо

2017-01-02 08:09:36

Засгийн газрын хуралдаанаас 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс  гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагт тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм. Тогтоолд:

  • Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
  • Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
  • Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.

Эрчим хүчний хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
орон нутаг
орон нутагт хамааралтай юмуу
2017/01/02 202.179.3.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6