8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гангаамаа: Үүнээс цааш газар үгүй

2017-01-02 08:20:39

Шинэ оны өмнөхөн МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив /д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж, төрийн далбаагаа цэнгүүлсэн талаар баяртай мэдээ дуулгаж байсан билээ. Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив /Далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд амжилттай авирч, Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай гарсан түүхийг бичсэн юм. Тэрбээр өчигдөр /2016.01.01/ өөрийн фэйсбүүк хуудсааар дамжуулан “Үүнээс цааш газар үгүй. 2016 оны 12 сарын 25 ны 17:15 цагт / Чилийн цагаар/ эх дэлхийн хамгийн хол, хамгийн хүйтэн цагаан тивийг хурааснаар монголчууд бид Дэлхийн 7 тив буюу бүх дэлхийг хурааж чадлаа. Бүх ивээн тэтгэж,тусалж дэмжсэн байгууллага хүмүүс, нийт ард түмэндээ баярлалаа. Та бид Амжилт, Их аянд хамтдаа байж чадсанаар Дэлхийг хураасан төдийгүй, миний бие " The first Mongolian Seven Summiter" алдрыг хүртэж, Дэлхийн уулын түүхийн хуудсанд "Монгол" хэмээн бичүүллээ. Нийт Монгол үндэстэн, Монголчууддаа шинэ оны халуун мэндийг алс холын Антрактидаас хүргэж байна” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nergui
Eh orondoo tabtai moril ard tumen chin huleej bna bayr hurgii
2017/01/02 202.9.41.138
Одоо та сайхан амарах цаг болсон, таныг эх орон хүлээж байна
зочин
2017/01/02 49.0.191.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6