
Замын цагдаагийн албанаас замын зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртэлх замыг зүүнээс баруун тийш нэг чиглэлийн хөдөлгөөнтэй боллоо.



