Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы“Жайка”-гийн санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхлүүлсэн. Барилгын ажилд Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” компаниуд зөвлөхөөр, мэргэжлийн япон инженерүүд хяналт тавин ажиллажээ. Харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани ажилласан байна. Гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Улсын комисс өнөөдрөөс эхлэн 10-ныг хүртэл ажиллах юм байна. Харамсалтай нь шинэ нисэх буудлыг хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй юм. Учир нь, Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван барилга барих ёстой юм. Тус гурван барилгын ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулах юм байна.