8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын бүлгүүд хуралдана

2017-01-02 10:38:00

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2017.01.02/  шинэ оны эхний хурлаа хийнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар хэлэлцээд түүний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэдээллийг сонсох юм байна. Үүний дараа хэвлэлийн бага хуралтай гэж Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас мэдээлж байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Тэд хэвлэлийн бага хурал хийх эсэх нь тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment