Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2171 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 68, зөрчлийн 1278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл ирснийг цагдаагийн алба хаагчид шалгажээ.
Мөн баярын өдрүүдэд онц хүнд гэмт хэрэг, зөрчил гараагүй бөгөөд шинэ оныг харьцангуй тайван угтлаа. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Харин өнгөрсөн амралт болон баярын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч, шалгалт хийж байгаа юм байна.