2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний баяр, амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 508 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэн байна. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын замд айлын хашаа, гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч мөргөж гэрт байсан 4 настай, 1 настай хоёр хүүхдийг гэмтээсэн байна.
Мөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон байна.
Баяр, амралтын өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай зорчуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр бэлэн байдалд ажилласан байна.