8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркэд ажиллаж, амьдарч буй иргэдэд анхааруулж байна

2017-01-02 13:30:22


Турк Улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт нэгдүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.

Туркын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр иргэний 16 нь гадаадын иргэн, 5 нь турк улсын иргэн байжээ. Үлдсэн 18 хүний мэдээллийг тодорхой болгохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Хэрэг гарах үед дээрх цэнгээний газарт ойролцоогоор 700-800 орчим хүн байсан нь тогтоогджээ.

Уг халдлагад монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь ЕКГ-аас мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Турк Улсад манай улсын нийт 4000 орчим иргэн оршин сууж байгаагаас Истанбул хотод 3500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед тус хотод ойрхон давтамжтай хэд хэдэн удаагийн халдлага гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6