8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн эсрэг вакцин хийж байна

2015-11-17 09:07:00

Цаг агаар эрс хүйтэрч буй учир томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн. Тиймээс улирлын томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлжээ. Түүнчлэн томуугийн өвчлөл их байгаа учир зарим хувийн эмнэлэг ч вакцинжуулалтад хамруулж байгаа аж.

Энэ жил аймаг, дүүрэг, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45.000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Тодруулбал, 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн тун, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний зэрэг эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон хүүхэд асрах газрууд, нялхсын клиник сувилал гэх мэт 40 гаруй байгууллагад 24.000 хүн тун вакцин хуваарилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment