8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэдийн анхааралд.....

2017-01-02 16:21:34

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХАД ТАВИГЛАХ ШААРДЛАГА 
Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх
НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
БУЦААН ОЛГОЛТЫН ДАРААЛАЛ
Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.
Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.
Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.
БУЦААН ОЛГОЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Ebarimt системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна:

"Хянагдаж байгаа" - буцаан олголгдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;
"Баталгаажуулалт" - хянасан дүнг баталгаажуулсан;
"Урамшууллыг шилжүүлсэн" - баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд шилжүүлсэн;
"Урамшууллыг олгосон" - Сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн;
"Буцаагдсан" - дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.
Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөжээ. Мөн 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oogii
butsaan olgolt geed bhin 2016 oni butsaan ololtoo l bushuuhan ogooch
2017/01/02 202.179.4.30
unen
Umnuh jiliinh alga bolson bna olgohgui gesen arga bh ene ond burtguuleh hereggui gej bodoj bna
2017/01/02 202.9.42.100
Иргэн
2016 оны ажлын сүүлийн өдрүүдийн баримт оруулж болохгүй байна.
2017/01/02 202.131.231.250
Иргэн
баримтаа оруулах гэсэн чинь баримт бүртгүүлэх хэсэг нь байхгүй байна. 5-ны дотор гэсэн байтал
2017/01/02 202.131.231.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6