8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

2017-01-02 18:40:00

Туркийн хамгийн том хот Истанбулын нэгэн шөнийн клубт шинэ оноо угтан баярлан цэнгэж байсан хүмүүс рүү гэмт этгээд халдаж, 39 хүн нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн одоо ч сул чөлөөтэй байгаа бөгөөд цагдаагийн газрынхан өргөн хүрээнд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Хэрэг энэ сарын 1-ний 01:15 цагийн үед Рейна гэх шөнийн клубт болсон байна. Тухайн үед 700 гаруй хүн баяраа тэмдэглэж байжээ. Гэмт хэрэгтэн энэ үеэр долоон минутад 120-180 удаа гал нээсэн байна.

Эх сурвалжууд өмнө нь гэмт хэрэгтэн хоёулаа байсан төдийгүй, санта клаусын хувцастай байсан гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хоёр хувилбарыг аль алиныг нь үгүйсгэж, гэмт хэрэгтэн сантагийн хувцасгүй, мөн ганцаараа байсан гэдгийг тус улсын Дотоод хэргийн сайд мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6