8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Гадны банкууд дотоодын банкуудын зах зээл дээр ажиллахгүй

2017-01-03 08:30:00

 УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй хэд, хэдэн гишүүн гадны банкийг Монголд оруулж ирэх хуулийн төсөл буюу Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын зүгээс ч мөн гадны уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм. Гадны банкийг оруулж ирэх нь Монголын эдийн засагт ашигтай гэж үзэх хүмүүс байгаа бол эсэргүүцэх хэсэг ч байгаа юм. Хэрвээ гадны банк Монголд салбараа нээвэл арилжааны банкуудын хүү багасч түүнийг дагасан ашигт хувилбарууд гарна гэж буй. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа. 

-Гадны банкийг Монголд оруулж ирэх хуулийн төслийг өргөн барих шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг маш хурдацтай өсч байна. Түүнийгээ дагаад санхүүгийн зах зээл ч тэлж байна. Гэтэл дотоодын банкууд санхүү, эдийн засгийнхаа тэлэлтийг гүйцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 100 сая болон түүнээс дээш ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж чадахгүй байна. Тэгэхээр өнөөгийн арилжааны банкуудын хүрч чадахгүй байгаа тэрхүү санхүүгийн зах зээл дээр ажиллах шинэ орчин хуулийн төслийн хүрээнд бүрдэх юм. Гадна хөрөнгө оруулагчид орж ирээд дотоодын банкуудын ажилладаг зах зээл дээр ажиллахгүй. Харин банк хоорондын зах зээл дээр ажиллана. Ингэснээр манайхны санхүүжүүлж чаддаггүй төсөл хөтөлбөрүүдэд хямд эх үүсвэр нийлүүлэх боломжтой.

- Гадны банкууд орж ирснээр дотоодын арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэх эсэргүүцэл бий. Үүнийг уг хуулиар хэрхэн зохицуулах вэ?

- Энэ хуулинд дотоодын банкуудын ажиллаж байгаа орчинд гадны банкууд үйл ажиллагаа эрхлэхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай хадгаламж, харилцахын зах зээл дээр гадны банк ажиллахгүй гэсэн үг. Ингэснээр одоо ажиллаж байгаа арилжааны 13 банктай гадны банкууд өрсөлдөхгүй нь. Нөгөө талдаа дотоодын банкуудаа эрх зүйн хувьд хамгаалсан зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм. Тодруулбал энэ хуулиар зөвхөн гадны банк оруулж ирэх тухай зохицуулалтыг тусгасан гэж ойлгож болохгүй. Банк санхүүгийн зах зээлээр дамжуулж гадны хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа юм.Гадны банк гэхээр “Bank of China”-тай холбож яриад байдаг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр маш олон банк байна. Энэ хүрээнд асуудлыг ярьж ойлгох хэрэгтэй. Бодлого зохицуулалтаа маш сайн хийж, хууль эрх зүйн орчин сайн бүрдүүлэх хэрэгтэй. Би түрүүнд дурдсан.Эдийн засагт валютын хомсдол үүсч, гадаадын хөрөнгө оруулалт буурч, хямралттай байгаа энэ үед олон улсын банк санхүүгийнхэнд Монголын үүд хаалга нээлттэй л байх хэрэгтэй л дээ

-Таны өргөн барьсан хуулийн төсөлд гадны банкуудад тавих шаардлагыг хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Эрх олгохоос хүчингүй болгох тухай зохицуулалтыг Засгийн газар, харьяа агентлаг, Монголбанк зэрэг байгууллагууд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж зохицуулалтаа хийх юм. Харин хуулиндаа санхүү, эдийн засгийн ерөнхий том зохицуулалтыг тусгаж өгнө.

-Одоогийн байдлаар манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид хэр олон байна вэ?

-Намайг Монголбанкинд ажиллаж байх үед таван гадны банк салбар нэгжээ нээн ажиллуулах хүсэлт тавьж байсан. Өнгөрсөн намар хэд хэдэн гадны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэгэхэд 2011-2012 оных шиг манай улсад банк байгуулья гэсэн хүчтэй сонирхол байхгүй байна. Эдийн засаг тааруу, хууль эрх зүйн орчин хангагдаагүй байгаа тул харзнах хэрэгтэй хэмээн ярьж байсан. Тиймээс бид хуулиа хурдан гаргаад, олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлагатай. Үүний дараа байдал ямар ч байсан сайжирна гэсэн бодолтой байна.

-Гадны банк Монголд үйл ажиллагаагаа явууллаа гэж бодоход үр дүн хэрхэн гарна гэж та харж байгаа вэ?

-Хууль батлагдсаны дараа нэгээс хоёр жилд санхүүгийн зах зээлд шууд нөлөөлж чадахгүй. Бид хуулиа тогтвортой байлгаснаас, хэрхэн дагаж мөрдсөнөөс, дагалдах журмыг хэрхэн баталснаас хамаарч үр дүн шалтгаална. Хамгийн гол нь санхүүгийн зах зээлээ олон улсад либеральчилж байна гэдэг маань хамгийн чухал юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
й
Гадны банкууд орж ирэх хэрэгтэй. Дэлхий дээр хаана ч байхгүй жилийн 30-40 хувийн хүүтэй банк гэж юу байсан юм. Зөвхөн ард иргэдээ шулсан луйврын банк ч гэж дээ ломбардууд
2017/01/03 119.40.103.3
l
chi delhiin ez iig udirdahuu
2017/01/03 103.229.122.220
aaagii
ene huuli chini mongoliin ard tumend hamaagui zuvhun tom oligarhiudad l heregtei yum bish uu. Ariljaanii bankuudiin zeeliin undur huund nuluuluhgui yum bna sh d
2017/01/03 202.179.31.242
Бат
эсрэг байр суурьтай . Бүр хэдэн жилийн өмнөөс орж ирэх байсан
2017/01/03 202.179.29.59
  • Recent
  • Most Read
  • Most Comment