Их Британийн үндэсний өдөр тутмын "The Daily Telegraph" сонин 2016 оны амьтны дэлхийн шилдэг гэрэл зургуудын нэгээр монгол шарга азарганы зургийг нэрлэжээ. Уг зургийн тайлбарт “Монголын -40 хэмийн өвлийн хүйтнийг ажрахгүй туулж буй гэрэлтсэн шаргал өнгийн дэлтэй энэхүү морины зургийг онцолсон байна. Энэхүү зургийг гэрэл зурагчин Ч.Батзаяа авсан билээ. Мөн үүнээс гадна дэлхийн шилдэг гэрэл зургуудын эгнээнд үхсэн эмэгчнээ хүзүүгээр нь тэвэрч буй имж, мэлт тавцангаас унаж буй аварга панданы бамбарууш, халимны дүрс үүсгэн нүүдэллэж буй хар тодол зэрэг гэрэл зургууд багтсан байна.
2016 оны амьтны дэлхийн шилдэг гэрэл зургуудыг ЭНДЭЭС үзээрэй.