8o
Улаанбаатар хот
mobile menu

Францад шинэ оныг угтах баярын үеэр 650 автомашин шатаажээ

2017-01-03 08:44:19

Францад шинэ оныг угтах баярын үеэр 650 гаруй автомашин шатаасан байна гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Өнгөрсөнд онд 602 автомашин шатаасан бөгөөд энэ онд 650 автомашин шатаасан хэрэг гарсан нь баярын үеэр гардаг ийм уламжлал байсаар байгааг харуулж байна гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.

Гэсэн хэдий ч 2005 оны бослогоос хойш автомашин шатаах ийм үйлдлийн тоо ерөнхийдөө буурах төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд шатаасан автомашинуудын тоо 20 хувиар буурсан байна.

Шинэ оныг угтах баярын үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх үүднээс Франц даяар 100 мянга гаруй цагдаа, гал сөнөөгч, сайн дурын эргүүлүүд ажилласан байна. Шинэ оныг угтах орой ямар нэгэн ноцтой хэрэг гараагүй боловч бага зэргийн эмх замбараагүй байдал үүсчээ.

Францын цагдаа нар 31-ны орой 454 хүнийг саатуулснаас 301-ийг нь хорьсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Suugii
Er ni gadnii ornuudiin shine jil bayr eslol allaga huchirhiilleer duusdag bolj.MGLchuud mini bolgoomjtoi bgarai.
2017/01/03 59.153.87.37