8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны жолооч ноцтой осол гаргаж, найман хүн гэмтжээ

2017-01-03 09:29:36

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа. Өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын уулзварт Shaolin  маркийн автобусны жолооч Д нь Prius  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлджээ. Улмаар зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын найман хүн гэмтсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment