8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2017-01-03 09:52:39

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Хууль зүйн байнгын хороо яг одоо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” хэлэлцэж байна. Уг тогтоол нь нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай" тогтоол юм.

Харин Өргөдлийн байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх талаар хэлэлцэх юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Э.Энхболд нарын 5 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment