Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан автобусны жолооч нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож явсан “Сансар –Шархад” чиглэлийн автобусны жолооч жолооныхоо ард нас баржээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар, жолооч жолоогоо алдан урд байсан автомашиныг мөргөж зогссон байна. Улмаар цагдаагийн 102 дугаарт тус автобусанд сууж явсан зорчигч дуудлага өгчээ.
Одоогоор уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.