8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголт хийгдэж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ

2017-01-03 10:16:23

НӨАТ-ын  буцаан олголтыг хэрхэн хийх, ямар шаардлага тавигдаж байгаа талаар дараах мэдээллийг  хүргэж байна. 
 

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай. 

БУЦААН ОЛГОЛТЫН ДАРААЛАЛ

  1. Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
  2. Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.
  3. Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ. Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

БУЦААН ОЛГОЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Ebarimt системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна:

  • "Хянагдаж байгаа" - буцаан олголгдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;
  • "Баталгаажуулалт" - хянасан дүнг баталгаажуулсан;
  • "Урамшууллыг шилжүүлсэн" - баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд шилжүүлсэн;
  • "Урамшууллыг олгосон" - Сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн;
  • "Буцаагдсан" - дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
8933,,,,
НӨАТ-н урамшууллын дүн дээр 27,519,60 гэсэн байна. Үүнийгээ яаж авах вэ? Дансанд ороогүй байхын.
2017/01/09 49.0.186.244
утаа
буцаан олголтоо хурдан өгөөчээ худлаа янз бүрийн шалгуур тавиад жил боллоо
2017/01/03 202.179.4.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment