8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: 180 мянган гишүүнээс 18 мянга нь бүртгэлдээ хамрагджээ

2017-01-03 10:36:01

Ардчилсан намын сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Уг сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаа. Намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн хамрагджээ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар намын даргын сонгуульд оролцох боломжтой болох юм. АН 180 мянган гишүүнтэй гэх ч 18 мянга орчим гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байгаа юм. Тус намын зүгээс гишүүдийнхээ бүртгэлийн хугацааг сунгахгүй гэх мэдээллийг өгөөд байгаа. 

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл баасан гариг буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан АН-ын гишүүд л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ хийж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ 180000 гэдэг бол зүгээр л З.Энхболдын мөрөөдөл шүүдээ.Нисээд 20000 хүрнэ биз.Дараа нь Энхболд цас зуд хүйтнээс болоод манай малчин гишүүд бүртгэлдээ хамрагдаж чадсангүй гэнэ л дээ
2017/01/03 103.229.121.112
  • Recent
  • Most Read
  • Most Comment