8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Хишигбаяр: 3-5 хоногийн цалинтай чөлөөг нэг удаа олгоно

2017-01-03 10:36:00

Дахин чөлөө авах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг, эх болон асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ талаар  талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Хишигбаяраас тодруулахад “Энэ оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэг болон гэрээрээ асарсан ажил, эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд дэгдэж байгаатай холбогдуулан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, өвчлөлөөс сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Дээр дурдсан хуралдаанаар 3-5 хоногийн цалинтай чөлөөг хүүхдээ асарсан эцэг, эхэд нэг удаа олгоно гэж тусгаж өгсөн. Дахин чөлөө авах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Дээр дурдсан хуралдаанаар 3-5 хоногийн цалинтай чөлөөг хүүхдээ асарсан эцэг, эхэд нэг удаа олгоно гэж тусгаж өгсөн. Гэхдээ дахин чөлөө авах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн уух эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх, хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлан, шийдвэрлэхийг тус яаманд  үүрэг болгосон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлах тул Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулан холбогдох яамдаас санал авахаар ажиллаж байна.  Энэхүү тогтоолыг баталсан тохиолдолд ямар эмийг хэдэн хувийн хөнгөлөлттэй үнээр авч болох талаар мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас 183 нэр төрлийн 817 эмийг 40-80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог. Улсын хэмжээнд 762 эмийн сан хөнгөлөлтэй эмээр үйлчилдэг” гэв. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment