Өчигдөрөөс эхлэн энэ жилийн цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно гэсэн мэдээ гарч эхэлсэн. Тодруулбал, Чөлөөт зурхайчдын холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай энэ талаар хэлэхдээ энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сар биш нэгдүгээр сарын 28-нд болно гэв. Мөн түүний үзэж буйгаар монголчууд 1807-2016 он хүртэл 2009 удаа шинэлсэнээс 134 нь зөв 75 нь буруу тэмдэглэж байжээ.Түвдийн зурхайгаар явбал 2016-2046 он хүртэл нийт 23 удаа буруу шинэлнэ гэж тэрбээр хэлсэн юм. Харин Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохионо гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Бид энэ талаар зурхайч Л.Тэрбишээс тодруулахаар залгасан боловч хөдөө явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй хэмээн шавь нь хэллээ. Бид зурхайч Л.Тэрбишийн шавиас энэ талаар тодруулан асуухад “Хоёрдугаар сарын 27-нд шинэлэх зүйтэй. Энэнд маргалдаад байх зүйлгүй. Илүү сартай өвөл болж байгаа учраас цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохиох нь зөв хэмээн хэллээ.