Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг монгол улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн аймшигтай хэрэг гарсан талар өмнө нь мэдээлж байсан билээ. Дөрвөн настай хүү хятад эрийн дагавар хүү байсан аж.
Энэхүү ааймшигт хэрэг үйлдсэн хятад иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэхүү заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.