Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал болж, нэр бүхий гурван хүнд шүүхээс 24-25 жилийн ял оногдуулсан билээ. Улмаар шүүх С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг хэргээ нуун далдлахын тулд гурав ба түүнээс дээш хүнийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж ялласан явдал нь олныг анхаарлыг ихэд татсан юм.
Тодруулбал, С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд гурвуулаа биш дөрвүүлээ байсан бөгөөд нэг нь бие хамгаалагч залуу гэх мэдээлэл гарах боллоо. Тэрээр захиалагч талын бие хамгаалагч аж. Тиймээс хэрэг үйлдсэнийхээ дараа тэд бие хамгаалагч залууг эхнэр хоёр хүүхдийнх нь хамт галдан шатаасан байж магадгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ хэрэг 2007 оны нэгдүгээр сарын 12-нд Орхон аймагт гарсан байна.
Тухайн үед галыг санаатай тавьсан гэдэг дүгнэлт гарч байжээ.