8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчиж байна

2017-01-03 13:42:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулагн өөрийн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд боловсруулахад МАН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийн хүрээнд санаачлан оруулж ирсэн хуулийн анхааралтай харлаа. Ерөнхийлөгчид МАН, АН, МАХН гэх гуравхан субьектээс Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Гэтэл өргөн баригдсан хуулийн төсөл Монгол Улсын үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран 45  насанд хүрсэн, нийт ард түмний 51-ээс санал авсан аль нэг намыг бус нийт ард түмнийг төлөөлөл үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хуулийн 6.3-т “45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшинэ” гэсэн байгаа. Гэтэл Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй” гэсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчөөр нэр дэвших гэж байгаа хүн Монгол Улсад амьдарсан байх ёстой гэсэн хуульд байхгүй заалт оруулж ирсэн.  Монгол Улсад амьдарсан эсэхийг Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно гэж байгаа юм.  Тэгэхээр Ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших эрхгүй болно. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-ын гишүүд л гэхэд гадаадад тодорхой хугацаагаар ажлын айлчлал хийж, амьдардаг. Тэгэхээр таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх энэ заалт хэнд зориулагдсан бэ, гэдэг нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр нэгдүгээр сарын 03. Тиймээс энэ заалт хэрэгжих боломжгүй. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ.

Мөн эсэргүүцэх болсон дөрвөн шалтгаанаа тайлбарлав. 

Нэгдүгээрт, Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн жинхэнэ албан хаагч бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болох бөгөөд одоо тус хуулийг баталсан ч дээрх заалтыг мөрдөх боломжгүй.

Хоёрдугаарт, Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй аж. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалтыг үзүүлж байна.

Гуравдугаарт, Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа.

Дөрөвдүгээрт, Гуравхан намын төлөөлөл нэр дэвших гэж байхад хамтран нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж тавьж байгаа нь манайх шиг ганцхан суудалтай намыг хүчээр аль нэг намд хамтарч нэр дэвшүүлэхээр буланд шахаж байна. МАН л хүнээ дэвшүүлнэ гэж заах л үлдлээ.

Эцэст нь, МАХН нэр дэвшигчийнхээ зардлыг 100 хувь хандиваар босгоно. Өмнө нь нэр дэвшсэн Н.Удвал их өрөнд ороод шүүх цагдаагаар явж хүнд байдалд орсон. Энэ удаад шударга ард түмэн 20 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандивыг босгох боломжтой гэж үзэж байгаа хэмээн мэдэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment