Энэ оны эхний өдөр Бразилын баруун хойд хэсэгт орших Манаус хотын Анисио Жобим шоронд үймээн гарсны улмаас 56 хүний амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.Үймээний үеэр хоригдлууд 12 харгалзагчийг барьцаалж, цагдаагийнхантай буудалцсан ч нэгдүгээр сарын 2-ны даваа гаригийн үүрээр шоронг эргүүлэн хяналтад авсан байна.Орон нутгийн “Em Tempo” сонинд онцолсноор, үймээнд оролцогчдын нэг хэсгийн толгойг тасалж, шоронгийн хашаа давуулан шидсэн байсан бол зарим нэгийх нь хөл гарыг таслан авсан байжээ. Цагдаагийнхан шоронгийн ханыг нүхэлснийг илрүүлсэн бөгөөд уг нүхээр зэвсэг оруулсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Бразилын шоронд 56 хүн амь насаа алджээ
2017-01-03 14:06:31