Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс сар болгоны 3-ны “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү доноруудаа урамшуулах ёслолыг JCI Капитал байгууллагатай хамтран зохион байгууллаа.Донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд 70-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цус өгсөн “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр алдаршуулдаг аж. Өнөөдрийн энэ үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын анхны эмэгтэй, хоёр дахь “Алтан донор”-г шалгаруулж 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Даваа овогтой Эрдэнэчулуун, 9 дэх “Мөнгөн донор”-оор Нацагдорж овогтой Баянзул,34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяа овогтой Машбилэг, Лувсандорж овогтой Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нар өргөмжлөгдлөө. Мөн “Бахархал” тэмдгийн эздээр 9 донор тодорлоо.
“Алтан донор”-ыг тодрууллаа
2017-01-03 14:55:00