8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Анужин “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр ярилцана

2017-01-03 15:39:23

“IMAX-Өргөө” кино театрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө IMAX цуврал лекц зохион байгуулж эхлээд буй. Залууст үнэт зөвлөгөө өгөх эрхмүүдийг санал асуулгаар тодруулж байгаа бөгөөд энэ удаагийн зочноор Судлаач, хөтлөгч П.Анужин хамгийн олон санал авч, лекцийн хүндэт зочноор уригдлаа.

П.Анужин нэгдүгээр сарын 6-нд буюу ирэх баасан гаригт “Шинэ эриний шинэ хандлага”  сэдвээр залуустай ярилцаж, сонирхсон асуултанд хариулах юм.

Шинэ эрин гэж юу вэ. Шинэ үе ямар хандлагыг биднээс шаардаж байна вэ. Хандлага гэж юу вэ. Тэр дундаа шинэ хандлага гэж юуг хэлэх вэ. Бид энэ эринд хэрхэн нөлөө үзүүлэх вэ. Энэ бүх асуултын хариуг та ирэх баасан гаригийн 16.00 цагаас Шангри-Ла моллд байрлах “IMAX-Өргөө” кино театрт хүрэлцэн ирснээр мэдэх боломжтой. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.  

Энэхүү үйл ажиллагааг “IMAX-Өргөө” кино театрынхан сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Лекцийн хүндэт зочныг залуусын санал асуулгаар тодруулах бөгөөд www.urgoo.mn сайтаар дамжуулан зочдод саналаа өгөх боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цөвүүн цагт чөтгөр бүжих нь дээ.
Шинэ эриний хандлагаар Анужин юу хэлэх юм. Одоо бас судлаач гэсэн сэтэр зүүчихжээ. Айлын нөхөр хулгайлж яаж хашгичиж дайрч байлаа даа. Тэрийгээ л шинэ эриний хандлага гэхгүй юм бол өөр юугаа ярьдагийн
2017/01/03 208.107.146.254
Zochin
Yamar surguuli tugsuj yamar biznes hiij ter ni busdad ulger bolohoor yu haragdaj baigaag Anuujin g tailbarlana uu,busad ni zavgui bna uu nuluu buhii shildeg erhemuudiig , biznesiin lideruudiig uriara
2017/01/03 202.72.245.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6