8o
Улаанбаатар хот
mobile menu

110 мянга орчим айл цахилгааны хөнгөлөлт эдэлнэ

2017-01-03 17:10:00

Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифыг тэглэсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Уг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдах боломжтой бөгөөд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна.  Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргасан талаар энэ үеэр онцолж байсан юм.

Дээрх гэр хорооллын 146 мянга гаруй хэрэглэгчээс 110 мянга орчим нь хоёр тарифтай тоолуур ашиглаж байгаа бөгөөд эдгээр өрхүүд шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглах юм байна. Харин үлдсэн 20 гаруй мянган өрхүүд хоёр тарифтай тоолуур тавиулж байж шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглах боломж бүрдэх юм байна.  Хоёр тарифтай тоолуур нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй. Шөнийн тариф нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн хэрэглээний хувьд гурван фазын буюу 380 вольт цахилгаан хэрэглэдэг айлууд 1500 квт, 220 воль цахилгаан хэрэглэдэг айлуудад 700 квт чадлын дээд хязгаар тогтоож байгаа. Цахилгааны үнэ тэглэж байна гээд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохгүй гэдгийг иргэд анхаарууллаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6