Өнгөрсөн сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын иргэн 45 настай Ө гэгч нь гэртээ архидан согтуурч өөрийн дагавар хүүхэд болох 13 настай хүүгийнхээ гарыг заазуурдан гэмтээж, хамтран амьдрагч болох 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь заазуурдаж, мөн дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Үүнээс гадна гэмт этгээдийн хамтран амьдрагч болох 46 настай иргэн Х шархаа даалгүй нас барсан байна.
Одоогоор хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.