8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Цагаан сар хэзээ болох вэ

2017-01-04 08:50:00

Шинэ он, шинэ сар эхэллээ. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ч хаяанд ирлээ. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Сар гаруйн хугацааны дараа монголчууд бид энэхүү баяраа тэмдэглэнэ. Гэтэл шинэ сар гарснаас хойш энэ жилийн цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно гэсэн мэдээ гарч эхэлсэн юм. Учир нь Чөлөөт зурхайчдын холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай “Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сар биш нэгдүгээр сарын 28-нд болно” хэмээн мэдэгдсэн нь ийнхүү иргэдийг эргэлзэх, талцахад хүргээд байна. 

Тэрбээр яагаад ингэж үзэж байгаагаа ийнхүү тайлбарласан юм. "Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийж эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг” гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй монголчууд Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын хийснээс 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн" хэмээн мэдэгдсэн. 

Ингээд бид энэ жилийн цагаан сар хэзээ болох талаар Гандантэгчэнлин хийд болон зурхайч, иргэдийн байр суурийг сонссон юм.

Энэ талаар Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьдаас тодруулахад “Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч  нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайд алдаа мадаг байхгүй. Тийм зүйл ч гарч байгаагүй. Үүний л дагуу энэ жилийн сар шинэ хоёрдугаар сарын 27-нд болно. Ингэж тэмдэглэх нь зөв. Харин хоёрдугаар сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохиож байна. Тиймээс иргэд, сүсэгтэн болон та бүхэн хоёрдугаар сарын 27-нд шинэлэх нь зөв” гэв

Мөн Монгол зурхайн “Түвдэнпэлжээлэн” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн харин ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ жилийн цагаан сар маргах зүйлгүй хоёрдугаар сарын 27-нд болно. Харин онцлогтой жил тохиож байна. Өвлийн сар нь илүү байгаа юм. Тиймээс цаг, улирлаа дагаж шинэлэх нь зөв. Монголчууд ч ингэж шинэлээд ирсэн ард түмэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин иргэд ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.   

 С.Замбалгарав:  Цагаан сарыг нэгдүгээр сард тэмдэглэх нь буруу

-Миний хувьд Гандантэгчэнлин хийдийн зурхай, шийдвэрийг дагана гэж бодож явна. Өмнөх бичин жилд өвлийн сар нь илүү байсан. Энэ жил бас өвлийн сар нь илүү тохиож байгаа юм байна лээ.  Өөр бусад зурхайч нар энэ нэгдүгээр сард тэмдлэх нь зүйтэй гэж ярьж байна. Энэ нь буруу л гэж бодож байна.

Иргэн н.Лхамсүрэн: Цагаан сарыг хоёрдугаар сарын 27-нд тэмдэглэнэ

-Миний хувьд ямар ч ялгаагүй л юм шиг санагдсан. Зүгээр энэ өвөл илүү сартай жил таарч байгаа учраас хоёрдугаар сарын 27-нд тэмдэглэх нь зөв гэсэн мэдээлэл сонссон. Тиймээс цагаан сарыг хоёрдугаар сарын 27-нд тэмдэглэнэ. Өмнөх жилүүдэд ч гэсэн энэ хавьцаа тэмдэглэж ирсэн болохоор түүнийгээ л дагана.

 Иргэн Л.Ганболд: Сар шинээ тэмдэглэж ирсэн тэр зурхайгаа дагах нь зөв

-Өмнө нь ямар зурхайг дагаж сар шинээ тэмдэглэж ирсэн тэр зурхайгаа дагах нь зөв.  Гэтэл цаг тооны бичгээр биш Чингис хааны үеийн тооллоор бол зурхайч М.Намсрайн гуайн зөв юм шиг байна лээ. Гэтэл монголчууд Төгсбуянтын зурхайгаах хийгээд хэвшчихсэн болохоор зурхайгаа дагаж хийсэн нь дээр. Үүний дагуу хоёрдугаар сарын 27-нд сар шинээ тэмдэглэнэ.   

 Иргэн н.Цэцэгмаа: Ингэж маргаж ард түмнийг төөрөгдүүлэх хэрэг байна уу 

-Хэдэн жилийн өмнө цагаан сарын шинийн нэгэн хоёр өдөр тохиож байна гээд талцаад  зурхайч нарын дунд маргаан гарч байсан. Энэ жил цагаан сарыг хоёр өөр өдөр тэмдэглэх тухай яриа гарсан байна. Үнэндээ үүнийг ойлгохгүй байна. Ингэж маргаж ард түмнийг төөрөгдүүлэх хэрэг байна уу. Миний бодлоор хоёр сарын 27-нд тэмдэглэх нь зөв гэж бодож байна. Нэг сарын 27-нд тэмдэглэнэ гэвэл цаг хугацааны хувьд нэлээд дөхсөн, цаг агаарын байдал ч таарамжгүй байх болов уу гэсэн бодолтой л явна.

 Иргэн Д.Батбаяр: Монгол шар зурхайгаар тэмдэглэх нь зүйтэй

-Миний бодлоор Монгол шар зурхайгаар тэмдэглэх нь зүйтэй. Төгсбуянтын зурхайгаа 5 жарны өмнө тодорхой  бодлого, тусгай даалгавраар Монголд зориулж хийсэн гэж би ойлгодог. 1020 оны үед зохиогдсон зурхай 17 жарны нүүр үзэж байна. Ингээд бодохоор монгол шар зурхайг дагах нь зөв.   

Иргэнд ийнхүү байр сууриа илэрхийлэв. Гэтэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд албан ёсоор Цагаан сарыг тэмдэглэхийг заагаад 4.1.3-т нь “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3”-нд гээд тодорхойлчихсон байдаг. Харин Монголчуудын дийлэнхи хардаг төгсбуянтыг зурхайгаар зохицуулагдаж өнөөдрийн хүртэл цагаан сараа тэмдэглэж ирсэн байна. Монгол шарын зурхайгаар энэ сарын 28-нд Хаврын тэгүүн сарын шинийн нэгэн таарч байгаа гэнэ. Монгол шарын зурхай нь Их эзэн Чингис хаан түүнээс өмнө үеэс бидэнд өвлөгдөн ирсэн. Тиймээс бид их хааныхаа зурхайгаар явах зүйтэй гэдгийг Чөлөөт зурхайчдын холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай зурхайч хэлсэн. 

Ингээд бодохоор  Монголчууд сар шинийн баяраа Төгс буянт зурхайгаар явах уу? Аль эсвэл Монгол шарын зурхайгаар явах уу тодорхой бус хэвээр байна. Зарим хүмүүс Цагаан сарыг албан ёсоор хуульчилж өгөх хэрэгтэй гэсэн яриа гарч эхэллээ. Учир нь  ингэвэл  иргэд төдийгүй, зурхайч нарын дунд маргаан үүсэхгүй уламжлалт баяраа тэмдэглэж болох нээ гэсэн хүн ч байсан юм. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лам
Энэ лам 1сарын28 нд нууцаар золгоно гэж байна лээ пиздаанууд ичээсэй
2017/01/27 103.212.119.80
яагаад
Яагаад төгсбуянт зурхайгаар нэг өдөр хасагдаад, зарим нэг өдрүүд 2 өдөр дараалан болоод байдаг юм бэ? энэ чинь нар тэнхлэгээрээ нэг бол огцом эргээд, нэг бол 48 цагт нэг эргээд байна гэж ойлгох уу?
2017/01/04 202.21.117.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment