Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ийн Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлдявж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Харин тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгчээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр автобусны жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа нас барж, жолоодлогоо алдан машин мөргөсөн хэмээн мэдээлсэн. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.