8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Улаан: Төсөвт нөлөө үзүүлэх хууль өргөн барьж байгаа нь зохимжгүй

2017-01-04 11:17:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан "Хэдхэн хоногийн өмнө төсвөө баталсан. Гэтэл төсөв дээр нөлөө үзүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн өргөн барьж байгаа нь зохимжгүй. Засгийн газар төсвийнхөө цогц байдлыг хариуцаж байгаагийн хувьд Засгийн газар ийм төрлийн хуулийн төслийг өргөн барих хэрэгтэй. Өнөөдөр 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байгаа. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал эмх замбараагүй байна. Тиймээс татварын бодлоготойгоо уялдуулж хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийн төслүүдийг өргөн барьдаг байх нь зүйтэй. Ер нь төсөвт нөлөө үзүүлэх эсэх дээр тооцоолж байж хуулийн төслөө өргөн барих, нөгөөтэйгүүр төсөв баталсаны хойно орж ирж байгаа учраас ирэх оноос хэрэгжихээр асуудлыг оруулж ирдэг байх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангагдаагүй байгаа тул бэлтгэл хангагдсан үед үргэлжлүүлж хэлэлцэе" гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Ч.Улаан гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа чөлөөлөлт хөнгөлөлтийн асуудлаарх Засгийн газрын байр суурийг сонссон хойно хэлэлцүүлгийг явуулах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцдэгээрээ хэлэлцээд явья гэсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ. Гэхдээ Засгийн газар тооцоогоо гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment