Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр “Дунд тасганы ... тоотоос танихгүй хүн эд зүйл залилан авсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Цагдаагийн байгууллага тухайн газарт очиж шалгахад 96 настай эмээг гэртээ ганцаараа байх үед 40 орчим насны үл таних залуу хүүхдүүд чинь аваад ир гэсэн гэж “Athеn” компьютерын процессор, 350.000 төгрөгний үнэ бүхий хүнсний зүйл залилан авсан байжээ. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны дүнд хэргийг ХУД-6 хороонд суух Ш /эр.26н/ гэгч үйлдсэнийг илрүүлэн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
96 настай эмээг залилж, гэрийг нь тоножээ
2017-01-04 11:49:00